top of page

Витаминжуулсан ундааг Монголд

Компани нь 1995 онд Монгол улс ардчилсан зарчим дээр тулгуурласан чөлөөт зах зээлийн эдийн засагт эргэж буцахгүйгээр орж, нийгэм цаг үеийн сайн мууг даван туулж, хүн бүхэн хийж бүтээхийн төлөө хичээж байсан он жилүүдэд эх орныхоо шингэн хүнсний зах зээлд ард иргэдийн жимсний шүүснээс авах витамины хэрэгцээг хангах зорилгоор витаминжуулсан жимсний жүүсний анхдагч үйлдвэр болон үүд хаалгаа нээсэн билээ. Үүсгэн байгуулагдсан цагаас ХБНГУ-ын бүрэн тоног төхөөрөмж, технологи, түүхий эдүүдэд суурилан үйлдвэрлэлээ явуулж ирсэн бөгөөд цаг үетэйгээ нийлүүлэн тогтмол шинэчлэл, сайжруулалтыг ХБНГУ-ын мэргэжилтнүүдийн зөвлөгөөн доор өөрийн инженерүүдийн ур ухаанаар хийж гүйцэтгэж ирсэн. Одоогийн байдлаар компани 8 брэндийн 49 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, Улаанбаатар хот, орон нутгийг хамарсан 10 000 гаруй харилцагчдад бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлэн ажиллаж байна.

pexels-gustavo-fring-4972035.jpg

Түүхэн замнал

  • 1995 онд 0.5 литрийн шилэн лонх савалгаатай Витсамо нэрийн жүүс ХБНГУ-ын хагас автомат шугам,

  • 1997 онд хязгаарлагдмал хариуцлагатай компани,

  • 2000 онд БЗД-ийн 10-р хорооны нутагт байрлах үйлдвэрийн шинэ барилгын бүтээн байгуулалт,

  • 2001 онд шинэ үйлдвэрийн байр ашиглалтанд орж, 0.5 литрийн шилэн лонх савалгаатай ХБНГУ-ын бүрэн автомат шугам,

  • 2002 онд компьютер хяналт бүхий үйлдвэрийн автомат төхөөрөмж, жилд 14600 тн үйлдвэрлэх хүчин чадал бүхий хийжүүлсэн ундааны шугам угсралт,

  • 2003 онд цагт 2 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай 0.5 литрийн хуванцар савалгаатай ХБНГУ-ын бүрэн автомат шугам, 1 литрийн Тетрапак савалгаатай Витсамо нэрийн жүүс,

  • 2008 онд Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, гадаад худалдаа эрхлэх чиглэлээр Витсамо Фүүдс ХХК салбар компанийг үүсгэн байгуулж БНСУ-аас сахаргүй Алое, шар буурцагны тосыг импортлон зах зээлд нийлүүлэлт,

  • 2009 онд 0.5 литрийн хийжүүлсэн ундаа үйлдвэрлэл,

  • 2010 онд Витсамо цэвэр усны үйлдвэрийн угсралтын ажил, 1.3 литрийн хуванцар савалгаатай B15 бүтээгдэхүүн үйлдвэрлэл, цагт 3600 ширхэг үйлдвэрлэх хүчин чадалтай 0.2 литрийн Тетрапак савалгаатай “Сор” соруултай ундааны шугам,

  • 2012 онд гэр бүлийн хэрэгцээнд зориулан 1.5 литрийн Тетрапак савалгаатай “Organice” бүтээгдэхүүний шугам, Монголын анхны сахаргүй 370 мл-ийн жүүс “370” үйлдвэрлэл,

  • 2012 онд Витсамо Фүүдс ХХК ХБНГ, Австри улсаас өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, Индонез улсаас ахуйн хэрэглээний бараа, Испани улсаас “Juver” жүүсийг импортлон зах зээлд нийлүүлэлт,

  • 2014 онд хоногт 54000 ширхэг хуванцар савалгааны бэлдэц үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр,

  • 2015 онд Витсамо Фүүдс ХХК нь 250 мл-ийн “Сор” соруултай сүүний шугам угсралт, үйлдвэрлэл, 750 мл-ийн “Ээж” сүүний үйлдвэрлэл

  • 2019 онд “Spark” хийжүүлсэн ундаа, 2020 онд 25 жилийн ойг тэмдэглэж B25 нэрийн жүүс үйлдвэрлэл,

  • 2019 онд Витсамо Фүүдс ХХК нь жимсний шүүсний агууламж, витаминаар баялаг “Dr. Fruit” жүүс үйлдвэрлэл,

  • 2022 онд үйлдвэрийн гадна пасат, зам тохижилтын ажил,

  • 2023 онд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгын хүрээнд жимсний шүүсний агууламж, витаминаар баялаг “Fruits up” бүтээгдэхүүний шугам угсралт, үйлдвэрлэл

Тоор
Тооор
черри
бэрсүүт жүрж
Modern Beer Brewery
Rooftop Party
Business Meeting

Ажлын байрны соёл

 Витсамо Фрут Жүүс ХХК нь хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг дээдлэн, багийн хамтын ажиллагааг баримтлан эх орныхоо шингэн хүнсний салбарт чанар стандартын шаардлагад бүрэн нийцсэн дотоодын импортыг орлох бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэхийг эрхэмлэн ажиллаж байна.

Витсамо гэдэг нэгэн дээвэр дор нэгдсэн Витсамо Фрут Жүүс ХХК нь амжилт бүтээлийг харуулж чадсан энэ хугацаанд зөвхөн Монголын шингэн хүнсний үйлдвэрлэл, зах зээлд, худалдааны салбарт хувь нэмрээ оруулаад зогсохгүй нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдынхаа амжилт бүтээлийг цаг тухайд нь сайшаан урамшуулж автомашин,амьдрах байр, орон сууцны урьдчилгаа төлбөр, Герман болон Европийн орнуудад аялах эрх, Олимпийн наадам үзэх эрхээр удаа дарааллан шагнаж урамшуулан ажиллаж ирлээ.

bottom of page